Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Төв аймгийн Морин спорт уяачдын холбооноос Эмч нарын эрдэм шинжилгээний хурлыг 2.3 сая төгрөгөөр ивээн тэтгэж, 8.0 сая төгрөгөөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авч өгсөн байна. Энэхүү ажил нь аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа томоохон ажил бөгөөд Төв аймгийн уяачид 10.3 сая төгрөгөөр нийгмийн хариуцлагаа ийнхүү хэрэгжүүлжээ