ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ X ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
______________________________
Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын X хуралдаан 74,1%-ийн ирцтэйгээр хуралдаж хурлаар
1. Хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай.
2. Сумын ИТХ-аас батлагдсан тогтоол шийдвэрийн хэрэгжилт.
3. Улсын чанартай авто замын чиглэлийг батлах тухай.
4. Сумын хаягийн нэрийг баталгаажуулах тухай.
5. Хоршоо хөгжүүлэх сангийн хяналт тавих орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай.
6. Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох товийг тогтоох тухай.
7. Амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
8. “Оюуны үр” хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай.
9. “Говийн-Ирээдүй” ОНӨААТҮГазрын дүрмийг шинэчлэн батлах тухай.
10. Журам боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай нийт 10 асуудал хэлэлцэхээс 9-р асуудлыг төлөөлөгчдийн олонхийн саналаар МУЗЗНДНТУТХ-ийн 47.2-р заалтыг хангаагүй тул хэлэлцэхээс татгалзан 9 асуудлыг хэлэлцэв.
ЭЭЛЖИТ 10-Р ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД:
1. Хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн УИХ-аас баталсан зөвлөлийн ажиллах журамд заасан хурлын зөвлөлийн гишүүдийг нэг жилийн хугацаатай сонгоно гэж заасныг үндэслэн хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг Т.Мэндээ, Ж.Сайнжаргал, Н.Ариунсанаа, Н.Энхцэцэг, З.Амарсанаа, Б.Тэнгис, Ш.Охинбаатар нарыг шинээр сонгон ажилуулахаар болов.
2. Сумын ИТХ-аас батлагдсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай хэлэлцэн Хуралдаанаас хурлын дарга, хурлын төлөөлөгч, ажлын албанд үүрэг болгосон 11, ЗДТГ-т үүрэг болгосон 6 тогтоол, нийт бүрэн хэрэгжсэн хяналтаас хасах шаардлагатай 17 тогтоолыг хяналтаас хасав.
3. Улсын чанартай авто замын чиглэлийг баталж, Даланзадгад сум доторх тухайн замын трассын газрыг эзэмших хүсэлт ирүүлсэнийг хэлэлцэн хурлын төлөөлөгчдийн 100%-ийн саналаар татгалзаж, хүсэлт ирүүлсэн газарт албан хариу хүргүүлэхийг Засаг дарга Х.Батболдод үүрэг болгов.
4. Даланзадгад суманд шинээр 9, 10-р баг байгуулагдсантай холбоотойгоор 2021 оны Тэргүүлэгчдийн хурлаар баталсан сумын хаягийн нэрийг өөрчлөх тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулан баталж, шийдвэрийг холбогдох газруудад хүргүүлэхийг Засаг дарга Х.Батболдод үүрэг болголоо.
5. Хоршоо хөгжүүлэх сангийн хяналт тавих орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэн зарим нэг чиг үүргийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтан давхцаж байгаа тул орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2-р улирлын хуралдаанаар шинэчлэн батлуулахаар хойшлуулав.
6. Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох товийг тогтоох тухай хэлэлцэн Даланзадгад сумын “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг хүлээн авах товыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн журмын дагуу сарын хугацаанд зохион байгуулахаар тогтлоо.
7. Амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай хэлэлцэн Даланзадгад сумын иргэнийг хуулийн дагуу нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх талаар шийдвэр гаргах, халамжийн үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэг бүхий “Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.
8. Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Оюуны үр” хөтөлбөрт “Онцгой байдлын газар”-ыг нэмэлтээр оруулж батлав.
9. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 145 дугаар тогтоолоор батлагдсан “Даланзадгад сумын төв, суурьшлын бүсэд мал, тэжээвэр амьтан оруулахыг хориглох журам”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулах ажлын хэсгийг байгуулан холбогдох хууль, журмын хүрээнд шинэчлэн боловсруулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны хагас жилийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг ажлын хэсгийн ахлагч (Л.Ганбаатар)-т үүрэг болголоо.