ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ УЛААНХУС, ЦЭНГЭЛ СУМДАД АЖИЛЛАЛАА.

2023-03-31

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний нэг дүгээр зорилтын 1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мөн аймгийн гэмт хэргийн криминологийн судалгааны дагуу тогтоогдож буй гэмт хэрэг, зөрчлийн шалтган нөхцөлийг арилгах, иргэд болон төрийн албан хаагч нарын хуулийн мэдлэгийг дээшлүүлж, урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Улаанхус, Цэнгэл сумдад ажиллалаа.
 
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Хавыл ахалж, бүрэлдэхүүнд тус салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Маргулан, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Баасандорж, Хяналтын прокурор А.Дорждэрэм, Хилийн Цэргийн 0165-р ангийн зөрчил шалган шийдвэрлэх ахлах ажилтан хошууч Н.Серикжан, 0285-р ангийн хилийн албаны тасгийн дарга, хошууч Н.Бямбажав, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн И.Жулдыз, Ойн асуудал хариуцсан ажилтан Б.Хасым, Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч К.Ёлка нар багтжээ.
 
Тодруулбал тус аймагт үйлдэгдсэн авилга албан тушаалын гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал болон бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мөн 2023 онд хил хамгаалтад авч хэрэгжүүлэх “Хилийн ногоон бүс” арга хэмжээг хэрэгжүүлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулагджээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%