ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШАРЫН ГОЛ, ОРХОН, ХОНГОР СУМДЫН ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-03-29

Дархан-Уул аймгийн ИТХ-аас санаачлан Шарын гол, Орхон, Хонгор сумын ЕБС-уудын ахлах ангийнхны дунд спорт, урлаг, оюуны мэдлэг шалгасан 3 төрлийн уралдаан тэмцээнийг шат дараалан зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр /2023.03.29/ Шарын гол сумын ИТХ-тай хамтран 4 төрөлт спортын тэмцээнээр энэхүү арга хэмжээ амжилттай эхэллээ. 

3 сумын ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээнд 5 сургуулийн 100 гаруй өсвөрийн тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, бөхийн спортын төрлөөр хурд хүч авьяас чадвараа гарган өрсөлдөж байна. 

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат тэмцээний нээлтийн үеэр:

“Сумдын сургуулиудын хүүхдүүдийн дунд спорт, урлаг, оюуны мэдлэг шалгасан 3 төрөлт тэмцээнийг зохион байгуулж байгаа нь тэд хоорондоо үерхэж нөхөрлөх, харилцан бие биеэсээ туршлага судлах, бусад сумдад өрнөж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, тухайн орон нутгийн онцлогийг ойлгож мэдрэхэд ихээхэн ач холбогдолтой”-г онцолсон юм.

Дараагийн шатны тэмцээнийг урлагийн төрлөөр Хонгор сумын ИТХ-тай хамтран зохион байгуулна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%