ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
Архангай аймагт барилга, инженер, экологийн Зэвсэгт хүчний 342 дугаар анги шинээр байгуулагдсан. Тус цэргийн ангийн барилгын шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Батлан Хамгаалахын сайд, дэслэгч генерал Б.Сайханбаяр, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга Б.Цэрэннадмид, 342-р ангийн захирагч Д.Зоригтсайхан нарын төлөөллүүд оролцлоо