ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МЭНДЧИЛГЭЭ

2023-03-22

Монгол Улсад аж төрөн сууж буй нийт казах иргэд, Баян-Өлгийчүүд та бүхэндээ урин хаврын баяр - Наурызын баярын халуун мэндийг хүргэе. Нутгийн зон олон маань өвлийг өнтэй давж, урин хаврыг угтан золгож, амжилт бүтээл дүүрэн, ажил үйлс арвин, зорилго тэмүүлэл өрнүүн Наурыз баяраа угтан тэмдэглэж буйд сэтгэл хангалуун байна. Наурызын баярын өлзий билигтэй энэ сайхан өдөр үр ач нараа тойруулан, өтгөс буурлуудынхаа сургаал үгийг сонсож, өнгөрч буй жилийнхээ ололт, амжилтыг дүгнэн ярилцаж, ирж буй оноо бэлгэшээн ерөөлөө өргөж учран золгодог уламжлалтай билээ.
 
Монголын казах ард иргэд улсынхаа тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсаар ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд нэр хүнд, эрдэм боловсролтой, бүтээн туурвисан олон алдартнуудаа бахархан хүндэтгэж, үлгэрлэн дуурайж байдаг билээ. Баян-Өлгийчүүд маань уламжлал, ёс заншлаа хадгалан хамгаалж, оюун ухаан, уйгагүй хөдөлмөр, авьяас бэлгээ дээдлэн, үр хойчоо хүмүүжүүлэх, орон нутгаа хөгжүүлэх, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах их үйлсэд идэвх санаачлаатай ажиллаж байгаад талархан дэмжиж байна.
 
Энэхүү билигт сайн өдөр нийт ард иргэддээ ажил үйлс, амьдрал нь Алтай таван богд уул шигээ сүндэрлэж, эрүүл энх, аз жаргалтай байхын өлзий дүүрэн ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
ҰЛЫС ОҢ БОЛСЫН, АҚ МОЛ БОЛСЫН!
 
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ШАРИВЫН ХАВЫЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%