Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төв аймгийн ЗДТГ, аймгийн Нутгийн залуучуудын холбоо, Төв аймгийн социал демократ Эмэгтэйчүүдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Төв аймаг дахь салбар хамтран “Миний сайхан 1000 ээж” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг “Монгол туургатан театр”-т найм дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Энэ өдөр олон сайхан ээжүүдийн төлөөлөл Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд “Алтан гадас одон”, аймгийн Нутгийн удирдлагын байгууллагын шагналаар шагнагдлаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Засаг даргын орлогч, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбооны тэргүүн Г.Сурмаа, аймгийн Засаг даргын зөвлөх, Төв аймгийн социал демократ эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Буманбуян, аймгийн ЗДТГ-ын дарга М.Отгонбат, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ХБТХОХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Жаргалмаа нар гардуулан өглөө.
“ЭРХМИЙН ДЭЭД ИЖИЙ”-ЭЭР:
- Баяртын Өлзий
- Дамдины Дулмаа
- Шаравын Цэвэлмаа
- Лэгцэгийн Батсуурь
- Санжаабазарын Рэнцэнханд
- Шагдсүрэнгийн Дуламсүрэн
- Дашдоржийн Галя
- Дашзэвэгийн Нарангэрэл
- Ганболдын Болор нарыг өргөмжиллөө.
“ХҮНДЭТ ЭЭЖ” ЦОЛ, ТЭМДГЭЭР:
- Э.Энхзаяа
- Н.Дарьдмаа
- Д.Амаржаргал
- Б.Ганхүү
- Н.Оюун
- А.Оюунцэцэг
- Н.Туяа
- Ц.Хорлоо нарыг шагнасан юм.