Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас “Жэй-Си-Эс” ОУБ-ын санхүүжилтээр “Өрхийн Тариалан Бизнес хөгжил” ТББ-тай хамтран Төв аймгийн Баянцогт, Эрдэнэ сумдын зудын хүнд нөхцөлд байгаа малчдад хүнс, малын тэжээлийн тусламжийг нийт 100 өрхөд хүргэж байна.
Тусламжийг олгох ажилд Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Жи-Си-Эс ОУБ-ын Хүний нөөцийн албаны захирал Сэм Бро, “Өрхийн Тариалан Бизнес хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал Я.Төрхүү, Төслийн албаны дарга Г.Очирбат болон сумдын удирдлага, ард иргэд оролцлоо.
Тусламжаар нэг өрхөд 300 мянга орчим төгрөгийн үнэ бүхий ногоон тэжээл, хүнсний бүтээгдэхүүн олгож байна.
Аймгийн ИТХ-ын дарга хэлсэн үгэндээ: Байгаль цаг уурын шууд хамааралд ажиллаж амьдардаг Нүүдэлчин монгол түмний минь хүнд хэцүү цаг үед хамт байж, зудын эрсдэл өндөр сумдын зуу зуун малчин өрхөд тусламжийн гараа сунган, буянт үйл хийж буй та бүхэнд Төв аймгийн нийт малчин ардынхаа нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийллээ.