ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СУРГАЛТАД 200 ГАРУЙ СУРАГЧ ХАМРАГДЛАА

2023-03-17

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Монголын иргэний аюулгүй байдлын академи хамтран ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулан “Сурагчийн аюулгүй байдал” сургалт зохион байгууллаа.
Уг сургалт нь хүүхдийг болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд аюулгүй байдлын цогц мэдлэг түгээж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэх зорилготой юм.
Сургалтын хөтөлбөрт хүүхдийн аюулгүй байдлыг хангах үндсэн хэрэгцээ шаардлага, болон манай улсад хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх арга, тактикийг багтаасан байна. Сургалтыг хөтөлбөрийн дагуу мэргэшсэн багш нар удирдан зохион байгууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%