УИХ-ын гишүүн Х.Баделхан, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Бейбитхан нар Толбо, Дэлүүн, Булган суманд ажиллаж сумын ард иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомж, төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд танилцууллаа.
Иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал бодлоо солилцлоо.