Улс эх орны ирээдүй хойч үе болсон үр хүүхдүүдээ эрүүл саруул, эрдэм боловсролтой, өв соёлоо дээдэлсэн, эх оронч Монгол хүн болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт ээжүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдрийн мэндийг хүргэе.
Сүүн цагаан сэтгэлээрээ хатуу бүхнийг аргадан зөөллөж, айл гэрийн гэрэл гэгээ болсон эмэгтэйчүүд та нар энэ амьдралын өнгө гэрэл, өөдрөг сайхан бүхний дээд нь билээ.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА НУРИГИЙН БЕЙБИТХАН 2023.03.08