БАЯР ХҮРГЭЖ ИЛҮҮ ИХ АМЖИЛТ ХҮСЭЕ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ахлах мэргэжилтэн М.Баршагүл нь Төрийн албанд 20 дахь жилдээ ажиллаж байгаа, 2004 оноос хойш аймаг, орон нутагт нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх, уг байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа мэргэшсэн төрийн захиргааны жинхэнэ албан хаагч ба 2005 оноос хойш бүх шатны сонгуулийн хорооны үйл ажиллагаанд оролцож, сонгуулийн үеэр ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, амжилттай зохион байгуулж явуулсан хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлж Сонгуулийн Ерөнхий хорооноос тодорхойлсноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнууллаа.