Дээрхийн гэгээн 14-р Далай багшийн тодруулсан Архангай аймгийн Жаргалант сумын Бат сүзэгт Бандида хамба Жамъяангарав гэгээний 6-р дүр Данзан Жигбрал хувилгаан төрсөн нутагтаа мориллоо.
Гэгээнтнийг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, Жаргалант сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Билэг-Өрнөх, Н.Базардариг, ЗДТГ-ын ХШҮХ-ийн дарга Б.Лхагвасүрэн нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.