ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ГХУСАЗСЗ-ИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН БАГ ЗЭРЭГ СУМАНД АЖИЛЛАЛАА

2023-02-08

Аймгийн ИТХ-ын даргын баталсан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтарсан арга хэмжээ”-ний удирдамжийн дагуу ажлын хэсгийн гишүүд Зэрэг суманд ажиллалаа.
Зэрэг сум нь 3389 хүн амтай, 5 багт 869 өрх амьдардаг.
Ажлын хэсэг Зэрэг сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж тухайн орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг танилцуулан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдээ мэдээллийг хүргэн 10 төрлийн 1000 гаруй гарын авлага тараах материалыг түгээн ажиллалаа.
Уулзалт арга хэмжээнд Зэрэг сумын 200 гаруй иргэн оролцон, мэдээлэл сонсож, санал хүсэлтээ хэллээ.
Иргэд төрийн байгууллагуудад хандаж:
- Хулгайн гэмт хэргийн илрүүлэлт муу,
- Цагдаагийн байгууллагын алба хаагчдын харилцаа хандлагад анхаарал хандуулах,
- Залилан, цахим гэмт хэргийн талаар анхаарах шаардлагатай байгаа тухай санал хүсэлтүүдээ хэлж, ажлын хэсэг газар дээр нь шийдвэрлэх боломжтой асуудлыг шийдвэрлэж ажиллалаа.
Цаашид холбогдох байгууллагуудын дарга нарт уламжлах асуудлыг албан бичгээр хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%