ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМААС 3 МАЛЧИН АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭНЭЭР ТОДОРЛОО

2023-02-16

Дархан-Уул аймгийн Хонгор сумаас 3 малчин “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН”-ээр тодорлоо 

Жил бүрийн сар шинийн баярын өмнөхөн МҮОНРТ, ХХААХҮЯ-наас хамтран шалгаруулдаг “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналаар Дархан-Уул аймгийн Хонгор сумаас энэ жил нийт 3 малчин тодорлоо.

Эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэн зах зээлд гаргаж, өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан 21 аймгаас “Алтан төл”-ийн эзнийг тодруулдаг уламжлалтай.  Хонгор сумаас 3 малчин тодорсон юм.

🐄 Алтан тугалны эзнээр Хонгор сумын 2-р багийн малчин Алтайн  Баттулга, Дорлигийн Долгор нар;

🐑 Алтан хурганы эзнээр Хонгор сумын 2-р багийн малчин Шимбэрүүний Эрдэнэдолгор, Янживийн Нямаа нар; 

🐄 Алтан тугалны эзнээр Хонгор сумын 2-р баг Хүйтний голд өвөлжиж буй Хишигтогтохын Мөнх-ундрах, Халзаны Нарантуяа нар тус тус тодорч, хүндтэй шагналаа гардан авлаа.  

"Алтан төлийн эзэн"-ийг Монголын үндэсний радио, Жендэрийн үндэсний хорооноос хамтран өнгөрсөн жилээс гэр бүлээр нь шагнадаг болсноороо онцлог юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%