ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, СУМДЫН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-02-13

   Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумын Нутгийн Өөрөө удирдах байгууллагын албан хаагчдын нэгдсэн сургалт 2023 оны 02 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд Улиастай суманд зохион байгуулагдлаа. 
   2023.02.09-ний өдөр бүх сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүдэд аймгийн ИТХ-ын ажлын албанаас дотоод сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир нээсэн бол аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Болдбаатар сургалтын хөтөлбөр, агуулгыг танилцуулж, аймгийн ИТХ-ын хэлтсийн дарга Д.Үнэнхүү “Сүм хийдтэй харилцахад анхаарах асуудлууд” сэдвээр мэдээлэл хийлээ. 
Мөн аймгийн ИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ё.Загдсүрэн Цахим сайт хөгжүүлэлтийн талаар мэдээлэл хийсэн бол аймгийн ИТХ-ын Архив бичиг хэргийн ажилтан Ж.Нямдолгор Архив албан хэрэг хөтлөлтийн талаар мэдээлсэн юм.
Үүний дараа Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд хяналт тавих сэдвээр МАСАМ-II төслийг хэрэгжүүлэгч “Өрнөх хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Дуламжав, сургагч багш Д.Батцэцэг нар мэдээлэл хийлээ. 
Үйл ажиллагаа спортын тэмцээнээр үргэлжилж оролцогчдын дунд дартс, холимог гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа. 
    2023.02.10-ны өдрийн сургалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажилтнууд болон аймгийн ИТХ-ын ажлын алба оролцлоо. Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор А.Алтанзул цахим хэлбэрээр Хууль тогтоомжийн хэрэглээ, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэм хэмжээний акт түүнийг бүртгүүлэх журам сэдвүүдээр мэдээлэл өгч, зүүм хэлбэрээр сонирхсон асуултад хариуллаа. 
Үүний дараа Олон улсын Улаанбаатар Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор, дэд профессор М.Эрдэнэбаяр Гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэдийн оролцоо, гэмт явдлын шалтгаан нөхцөлийг судлахын ач холбогдол сэдвүүдээр сургалт хийж, туршлага солилцлоо. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%