Айлчлан ирж буй XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Харагчин туулай жилийн босгон дээр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал болон аймаг, сумдын удирдлагууд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, Хамба Номун хан, гавж Д.Чойжамцад бараалхаж, Төв сайхан нутгийн нийт ард иргэд маань амар тайван, эрүүл энх байж, мал сүрэг нь тарган тавтай, ургац арвинтай байхын тухайд ном хурууллаа.