Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөр болон Төв аймгийн ИТХ, ЗДТГ, БСШУГ, Онцгой байдлын газартай хамтран хэрэгжүүлэх хүмүүнлэгийн тусламжийн санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг төслийн хүрээнд зорилтод сумдад амьдарч буй төслийн шаардлагад нийцэх малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд ариун цэврийн багцын дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм.
Хүүхдийг ивээх сангийн Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр нь гамшиг, хямралд өртсөн эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүл, малчдад чанартай хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байх, эрсдэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг байна. Өнгөрсөн хугацаанд зудад өртсөн малчдын хүүхдүүдийн боловсролд анхаарах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар хүүхэд багачуудыг эрсдэлээс сэргийлж, дэмжих төслүүд хэрэгжүүлж, “Малчдын хүүхдэд хүргэх тусламж”, “Малчдын амжиргааг хамгаалах чиглэлийн тусламж”, “Малчдыг дахин малжуулах тусламж”, “Малчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж” зэрэг тусламжийн үйл ажиллагаануудыг явуулсан байна.
Төслийг амжилттай, тогтвортой хэрэгжүүлэх тал дээр орон нутгийн удирдлага, засаг захиргааны байгууллагууд анхаарч ажиллахаа илэрхийллээ.