АРХАНГАЙ АЙМГИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙН НЭЭЛТ, УЛСЫН МЭРГЭН ЦОЛ ОЛГОХ МӨСНИЙ ШАГАЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Аймгийн ЗДТГ, Үндэсний мөсний шагайн холбоо, Архангай аймгийн Мөсний шагайн холбоотой хамтран
улсын мэргэн цол олгох мөсний шагайн нээлттэй тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат болон Үндэсний мөсний шагайн холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцож, нийт харваач, оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.
Улсын мэргэн цол олгох мөсний шагайн нээлттэй тэмцээнд 10 аймгийн 22 дэвжээний 350 гаруй харваач оролцож байна.
Эхний өдөр талын харвааны төрлөөр тэмцээн эхэлсэн бөгөөд 1 сарын 29-ний өдөр талын болон цуваа харвааны шилдгүүд тодрох юм.