Өнөөдөр /2023.01.30/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах ажлын хүрээнд Төлөөлөгчид Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд шаардагдах тулгамдсан асуудлуудыг хүлээн авч, санал солилцлоо.
Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 6, 10 кв-ын фидер, 500 дэд станцаас тэжээлтэй орон сууцны 9892, гэр хорооллын 20150, аж ахуйн нэгжийн 2752, нийт 32794 хэрэгчдийн цахилгаан эрчим хүчний борлуулалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Нийт хэрэглэгчдийн 62%- ийг гэр хорооллын хэрэглэгчид эзэлдэг.
УБЦТС ТӨХК нь 220 В-ын хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох ахуйн хэрэглэгчийн хүсэлтийг харьяа дүүрэгт байрлах “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-өөр, 220 В-оос дээш хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох хэрэглэгчдийн хүсэлтийг https://new.tog.mn/ цахим хуудсаар хүлээн авч шийдвэрлэж байна.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА