Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нутгийн удирдлагын хорооноос үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан “ҮНДСЭН ХУУЛЬ БИДНИЙ АМЬДРАЛД” сэдэвт карл попперийн мэтгэлцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 21 баг буюу 66 оролцогч оролцсон бөгөөд Цогтцэций сум, ШУТИС-ийн оюутнууд, Политехник коллежийн оюутан сурагч болон Даланзадгад сумын ЕБС-ийн сурагчид өөр хоорондоо үзэл бодлоо уралдуулж, өгөгдсөн шийдлийн хүрээнд гарц гаргалгааг хайж, оновчтой дүгнэлт, нотолгоо гарган оюун хаанаа уралдуулснаас: Тэргүүн байранд Дэлгэржаргал ахлагчтай "Step by step" баг, дэд байранд Б.Болортуяа ахлагчтай ШУТИС-1 баг, гутгаар байранд Э.Соёлсайхан ахлагчтай баг, тусгай байранд С.Амар баясгалан ахлагчтай Сэтгэхүй баг, Дуламсүрэн ахлагчтай Oloy баг тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт оюутан сурагч нартаа сурлагын өндөр амжилтыг хүсье.