ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

2022-12-07

2022 оны 12 дугаар сарын 07 ны өдөр  Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын Газрын зүгээс Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн  баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав. Сумын ҮЕ ҮЕИЙН ИТХ-ын Төлөөлөгчид, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, хурлын нарийн бичгийн дарга нар, багийн ИНХ-ын дарга нар болон одоо ажиллаж байгаа хурлын ажлын алба, баг байгууллагын дарга нар урилгаар оролцов. ИТХ-ын зүгээс ойн арга хэмжээний хүрээнд өмнөх өдрүүдэд сумын ахмадуудтай уулзалт хийж, "МИНИ ПАРЛАМЕНТ"-ийн хуралдааныг хуралдуулан, цэцэрлэг сургуулийн сурагчид болон насанд хүрэгчдийн дунд тэмцээн уралдаан зохион байгуулав. Баярын хурлын үеэр үе үеийн төлөөлөгчдөөс сумын цаашдын хөгжлийн талаар санал асуулга авч, ойн дурсгалын бэлэг гардуулан Соёлын төвөөс урлагийн тоглолтоор бэлэг барилаа. Сэврэй сумынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, нутгийн ард иргэдийнхээ төлөө өөрийн оюун ухаан, бүтээлч хөдөлмөр, залуу идэр насаа зориулан хөдөлмөрлөж ирсэн, одоо ажиллаж байгаа үе үеийн нийт төлөөлөгчиддөө болон сумын нийт ард иргэддээ нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн баярын мэндийг хүргэж эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Та бидний орон нутгийнхаа төлөө гаргаж буй бодлого шийдвэр бүхэн мэргэн байх болтугай.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%