Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг.
Тэгвэл 2023 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-30-ны өдрүүдэд орон даяар гурван сувгаар хийх юм. Иргэд www.e-Mongolia.mn сайт, E-Mongolia гар утасны аппликэйшн болон төрийн үйлчилгээний оператороор дамжуулан бүртгэлд хамрагдах боломжтой. Цэргийн бүртгэлийн хүсэлтээ цахимаар илгээх заавартай танилцах бол энд дарна уу! Илгээсэн хүсэлтийн хариуг E-Mongolia системийн “Мэдэгдэл” цэсээс харах боломжтой.
Цэргийн бүртгэлийн хүсэлт илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу!
- Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насны иргэд харьяа баг, хороон дээр өөрийн биеэр очиж бүртгэл үүсгэх шаардлагатай.
- Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй буюу хаяж гээсэн тохиолдолд харьяа аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт өөрийн биеэр очин үнэмлэхээ авах шаардлагатай.
- Хаягийн шилжилт хийлгэсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийн Цэргийн штабт хандан шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулж бүртгэлээ хийлгэх шаардлагатай.
Өөрийн биеэр очихдоо дор дурдсан зүйлсийг заавал авч очно.
- 3 хувь цээж зураг
- Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
- 2500 төгрөг