ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БУЛГАН АЙМГИЙН 2022 ОНЫ ШИЛДЭГ НУТГИЙН УДИРДЛАГЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНААР С.ГАЛ-ЭРДЭНЭ ТОДОРЛОО.

2022-12-28

      Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын аймгийн шилдэг түшээгээр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга, Булган хангайн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ тодорлоо.
2022 онд Төлөөлөгчийн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэх ажил үйлсэд бусдыгаа манлайлан ажилласан. Булган аймгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж 2022 онд боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спортын салбарт нийт 1,6 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Үүнээс дурьдвал:
- Бүрэгхангай сумын сургуульд нэн шаардлагатай байсан 30.000.000₮-ний өртөг бүхий 30 ширхэг ширээ сандал, ухаалаг самбар, иж бүрэн хөгжим аппаратур, принтер зэргийг шийдвэрлэсэн.
- 2022-2023 оны хичээлийн жилд Булган аймгийн сумдын сургалтын орчинг сайжруулах зорилгоор нэн шаардлагатай зүйлсийг шат дараатайгаар хүлээлгэж өгч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Дашинчилэн сумын ЕБС-ийн Сургалтын менежерт нэн шаардлагатай байсан Нөүтбүүкийг хүлээлгэн өгчээ.
- Булган аймгийн Нэгдүгээр сургуулийн 1500 гаруй сурагчидад зориулсан "ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТАНХИМ"-ийн төслийг 14 сая төгрөгөөр дэмжин, хамтарч ажилласан байна.
- Монголын багш нарын 56 дах, Дэлхийн багш нарын 28 дах өдрийг тохиолдуулан Булган аймгийн боловсролын салбарын 500 орчим төлөөлөл чуулж "Баярын хурал", "Хүндэтгэлийн тоглолт"-ыг зохион байгуулав.
- Булган аймгийн Баяннуур сумын Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн зориулалттай бүрэн тоноглогдсон авто машиныг сумын эрүүл мэндийн төвд гардуулав.
- Булган аймгийн 16 сумын Эрүүл мэндийн төвүүдэд DELL зөөврийн нөүтбүүк хандивлаж ЭМГ-ын даргад хүлээлгэн өгч, сум тус бүрийн ЭМТ-д 2,000,000 төгрөг хандивлав.
- ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУДДАА БАЯРЛАЛАА" Булган аймгийн эмч, эмнэлгийн ажилчиддаа зориулсан хүндэтгэлийн тоглолтыг “Эмч нарын баяр”-ыг тохиолдуулан аймгийн ЗДТГ, Соёл урлагын газартай хамтран зохион байгуулж 18,000,000 төгрөгөөр ивээн тэтгэж оролцов.
- Булган хангай нутгийнхаа алдрай бяцхан дүү нартаа "ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР" -т зориулж #DanceChance хамтлагийг урин Булган аймгийн Соёл урлагийн газартай хамтран бүрэн хэмжээний бүжгийн шоу тоглолтыг зохион байгуулан 25,000,000 төгрөгөөр ивээн тэтгэж оролцов.
- Монгол улсын шигшээ багийн тамирчин Гандболын спортын мастер Б.Баяртулга агсны нэрэмжит насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах, Азийн 19-р наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнд Булган аймгаас оролцох баг тамирчдыг дэмжин ивээн тэтгэв. Тэмцээнээс эмэгтэй баг тамирчид 2-р байрыг эзэллээ.
- Үндэсний Шагайн харвааны 2022 оны Аймгийн аварга шалгаруулах тэмцээн Булган аймгийн төв Булган хотод 31 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнийг ивээн тэтгэж оролцлоо. Манай аймгийн 14 сум, 1 тосгоноос нийт 32 багийн 256 харваач оролцож энэхүү спорт Булган аймагт амжилттай хөгжиж байгааг илтгэж байна.
- “БУЛГАН ХУРД” төслийг санаачлан хэрэгжүүлж байна.
- Аялал жуулчлалын жилийн ажлын хоёр дахь арга хэмжээ болох "RFC Mongolia, #Bulgankhangai_2022 Олон улсын авто уралдаан"-ыг хамтран зохион байгуулж, Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%