ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АРХАНГАЙ АЙМГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД ӨРГӨН БАРИВ

2022-11-25

 
2022 оны 11-р сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат “Архангай аймгийн 2023 оны төсвийн төсөл”-ийг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д "аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх" гэж заасны дагуу аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргалд өргөн барилаа.
Энэ оны Төсвийн төслийн онцлог нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хууль бусад хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбогдуулан, төр өөрийн зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллах зарчмыг баримталж ажиллахаар төсвөө боловсруулсан байна.
2023 оны төсвийн онцлог төсвийн орлогын бүрдүүлэлт, зарлагын талаар аймгийн СТСХ-ийн дарга Ж.Мөнхбат аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ИТХ-д суудалтай намын бүлгийн дарга нарт мэдээлэл хийлээ.
Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 10 дугаар хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж уг төсвийн төслийг хэлэлцэн батлах юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%