ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО

2022-12-29

 
Тухайн жилдээ урлаг, спорт, сурлагын амжилтаараа аймаг орон нутаг, улс бүс, тив дэлхийн чанартай тэмцээнүүдэд сургууль, аймаг, орон нутгаа төлөөлөн оролцож амжилт гаргасан сурагчдыг шалгаруулдаг уламжлалын дагуу оны шилдэгүүдээ тодрууллаа.
“ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД” НОМИНАЦИД 7 СУМЫН 32 ХҮҮХЭД МАТЕРИАЛАА ИРҮҮЛСНЭЭС:
- Техник сэтгэлгээ, шинэ санал санаачилга, бүтээлч байдал төрөлд Зуунмод ХЦС-ийн сурагч Н.Номин
- Сурлагын амжилт төрөлд Зуунмод сумын ХЦС-ийн сурагч Т.Үүрийнтуяа
- Биеийн тамир, спортын төрөлд Зуунмод Политехник коллежийн суралцагч Ч.Урангуа
- Биеийн тамир, спортын төрөлд Зуунмод сумын ХЦС-ийн сурагч Б.Мишээл
- Эх орны түүх, соёл, өв уламжлал төрөлд Зуунмод сумын ХЦС-ийн О.Аззаяа
- Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд Эрдэнэсант сумын ЕБС-ийн сурагч Г.Тэмүүжин
- Хүмүүнлэг, энэрэнгүй, сайн үйлс төрөлд Зуунмод сумын ХЦС-ийн сурагч Б.Намуунзул
- Хүүхдийн оролцооны өөрөө удирдах байгууллага төрөлд Зуунмод ХЦС-ийн сурагч Э.Минжинлхам
- Багийн амжилт төрөлд Зуунмод ХЦС-ийн “Хүслийн жигүүр-7” хамтлаг
- Тусгай хэрэгцээт төрөлд Алтанбулаг сумын ЕБС-ийн сурагч Э.Хэрлэн
“ОНЫ ШИЛДЭГ ГЭР БҮЛ” НОМИНАЦИД 12 ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР 7 СУМЫН 9 ГЭР БҮЛ МАТЕРИАЛАА ИРҮҮЛСНЭЭС:
- Алтанбулаг сумын иргэн У.Амарзаяагийн гэр бүл
- Архуст сумын иргэн Я.Баянмөнхийн гэр бүл
- Баянхангай сумын иргэн Н.Амарсанаагийн гэр бүл
- Цээл сумын иргэн Г.Шаравдоржийн гэр бүл
- Зуунмод сумын иргэн Н.Сагийгийн гэр бүл тус тус шалгарлаа.
“ОНЫ ШИЛДЭГ ХАМТАРСАН БАГ” НОМИНАЦИД 9 СУМ ХАМТАРСАН БАГИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛСНЭЭС:
- Алтанбулаг сумын хамтарсан баг
- Угтаалцайдам сумын хамтарсан баг
- Баянчандмань сумын хамтарсан баг
“ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛ” НОМИНАЦИД 10 ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛ МАТЕРИАЛАА ИРҮҮЛСНЭЭС:
- Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор ахлах сургууль”-ийн эцэг, эхийн зөвлөл
- Зуунмод сумын “Бумдардай” цэцэрлэгийн Бэлтгэл бүлгийн эцэг, эхийн зөвлөл
“ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ” НОМИНАЦИЙН ЭЗНЭЭР:
- Зуунмод сумын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл
- Аргалант сумын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл
- Эрдэнэ сумын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг шилдгээр нэрлэсэн бол Аймгийн Цагдаагийн газар, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар залуучуудын зөвлөл “Оны шилдэг Залуучуудын хөгжлийн зөвлөл”-өөр шалгарлаа.
Харин “ОНЫ ШИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА” номинацийн эзнээр:
- Төв аймгийн залуус ТББ
- Аймгийн Залуучуудын холбоо шалгарч “Батламж”-аа гардан авлаа.
Мөн энэ өдөр "Өв соёлоо эрхэмлэж, үндэсний бичигээ сурцгаая-2022" , "Албан хэрэг хөтлөлтийн соёлыг дээшлүүлье" аяны хүрээнд Аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, Төрийн архивын тасаг хамтран зохион байгуулсан үндэсний бичгийн "Цахим бичвэр"-ийн уралдаанд амжилттай оролцсон Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан:
1-р байр - Төрийн архивын тасгийн ажилтан Б.Энхтамир
2-р байр - БШУГазрын ААХХАжилтан Г.Алтанцэцэг
3-р байр - Орон нутгийн өмчийн газрын ААХХАжилтан М.Болормаа нарын шагналыг гардуулсан юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 40
1 / 3%
3 / 8%
21 / 53%
1 / 3%
14 / 35%