ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"ГАЗРЫН ХАРИЛЦАА-ЦАХИМ ШИЛЖИЛТ"

2022-12-29

АЙМГИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ, АЛТАНБУЛАГ, БАЯНЧАНДМАНЬ, БАЯНЦОГТ, БАТСҮМБЭР, СЭРГЭЛЭН, ЖАРГАЛАНТ, ЭРДЭНЭ СУМДАД "ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ БҮХ ТӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ" ЦАХИМ МАШИНЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Цахим машиныг нэвтрүүлснээр иргэн, хуулийн этгээд:
✅ Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрээ
✅Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ
✅Кадастрын зураг хэвлэх
✅Газрын барьцаа, төлбөрийн мэдээлэл лавлагаа авах
✅Газрын төлбөрөө QR-аар төлөх
✅Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт зэрэг 70 орчим төрлийн үйлчилгээ авах боломжтой болж бна.
Үүнээс 52 төрлийн өргөдлийг цахимаар өгөх, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах бөгөөд мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгаж болох юм.
Энэхүү Киоск машин нэвтэрснээр газрын харилцааны салбар дахь шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, оочер дарааллыг бууруулах, төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай хүртээмжтэй болгоход томоохон ахиц болно гэдгийг албаныхан онцолж байна.
 
 
 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%