Жил бүр Монгол Улсын Их Хурлын даргын эвээл дор зохион байгуулагддаг Шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төв аймгийн Шатрын холбоотой хамтран 2022 оны 12 дүгээр сарын 17-нд зохион байгууллаа. Тэмцээний эхний үе шат нийт 27 суманд явагдсанаас аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 15 сумын эрэгтэй 21, эмэгтэй 9 шатарчид оролцлоо.
Эрэгтэй шатрын төрөлд:
1-р байр Г.Бат-Эрдэнэ /Баянцогт сум/
2-р байр Б.Мөнгөнтулга /Зуунмод сум/
3-р байр Б.Эрдэндалай /Зуунмод сум/
Эмэгтэй шатрын төрөлд:
1-р байр С.Эрдэнэчимэг /Зуунмод сум/
2-р байр М.Биндэръяа /Лүн сум/
3-р байр Б.Шалсмаа /Заамар сум/ нар шалгарлаа.
Аймгийн аварга шалгаруулах Шатрын тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчид нь 2023 оны 01 дүгээр сард Төрийн ордонд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй юм.