Өнөөдөр гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн ээлжит IV хуралдааныг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, 2022 онд зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.
Чингэлтэй дүүргийн зөвлөл нь тайлант онд Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиг үүрэг бүхий байгууллагуудын ажиллах нөхцөлийг сайжруулах, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, болзошгүй гамшгийн аюулыг иргэдэд шуурхай мэдээлэх нөхцөлийг бүрдүүлэх, өсвөр үе, сайн дурын идэвхтнүүдийг идэвхжүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж ажиллалаа.
Гамшгийн эрсдэлийг бууруулах дүүргийн зөвлөл нь 2023 онд гамшгийн эрсдэлийг бууруулах ажилд төр, хувийн хэвшил, иргэдийг татан оролцуулах, газар хөдлөлт болон үер усны аюулын эрсдэлийг бууруулахад чиглэсэн 5 бүлэг 17 ажил үйлчилгээг зохион байгуулахаар төлөвлөлөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА