Сумын ИТХ-ын Ээлжит "Арваннэгдүгээр хуралдаан" хуралдав. Тус хуралдаанд 21 Төлөөлөгч ирэхээс 13 Төлөөлөгч ирж ирцийн хувь 61.9 хувьтай хуралдааныг эхлүүлэв. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн батлав.
- Сумын 2022 оны төсвийн орлого зарлагын гүйцэтгэлийг хэлэлцэх тухай
- Сумын 2023 оны төсөв батлах тухай
- Үндсэн хөрөнгө актлах тухай
- Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
- ИТХ-ын 2022 оны тайлан дүгнэх тухай