ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ын ЭЭЛЖИТ IX ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД.

2022-12-16

Сумын ИТХ-аар нийт 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

  1. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцан “Дэвшилтэт Даланзадгад” хөтөлбөрийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг 92.4%, явцын хэрэгжилтийг 70.4%-ийн биелэлттэй гэж дүгнэв.
  2.  Сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцээд 91.3%-ийн биелэлттэй гэж дүгнэв.
  3.  Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сонсон нэг төсөвт байгууллага нэг ААН-д хуулийн хүрээнд мөн иргэн ААН, байгууллагад төмс хүний ногоо, таримал мод ургамал тарих зориулалтаар нийт 21 хүсэлт ирснээс ИТХ-с баталсан журмын шаардлагыг хангасан 5 иргэн, 1 хоршооны хүсэлтийг дэмжиж шийдвэрлэлээ. Өвөлжөө, хаваржааны газраа эзэмших зориулалтаар нэг малчин иргэн хүсэлт ирүүлснийг хууль дүрмийн хүрээнд шаардлага хангасан байна гэж үзэн тухайн иргэнд эзэмшүүлэхийг дэмжив.
  4.  2022 онд сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудын талаар мэдээлэл сонсон, төлөөлөгчдөөс гарсан санал, шүүмж, дүгнэлтүүдийг цаашдын ажилдаа тусган ажиллах чиглэлийг өгөв.
  5.  Болзошгүй гамшгийн үед түр цугларах аюулгүй байршлын цэг талбайг тогтоох тухайн хэлэлцэн 4 байршилд цэг талбай тогтоон баталж, тус цэг байршлын газрыг тэгшилж, тохижуулахыг Засаг даргад үүрэг болгов.
  6.  Хоршоог хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны тайлан, сангаас зээл олгох салбар чиглэлийг батлах тухай хэлэлцэн гэрээний дагуу хугацаа хэтэрсэн зээлүүдийг холбогдох хууль шүүхийн байгууллага руу шилжүүлэх, зээлүүдийг зээлийн эрсдлийн даатгалд хамруулах талаар судлах үүрэг даалгавар өгч, 2023 онд зээл олгох салбар чиглэлийг хүнс, газар тариалангийн салбар байхаар тогтов.
  7.  Хөрөнгө данснаас хасах тухай саналыг хэлэлцэн харъяа 10 байгууллагын элэгдлээ бүрэн нөхсөн, үлдэх өртөггүй нийт 149.170.665 төгрөгний хөрөнгийг аклан данснаас хасах, 3 байгууллагын үлдэх өртөггүй элэгдлээ бүрэн нөхсөн нийт 197.723.895 төгрөгний хөрөнгийг данснаас хасах саналыг аймгийн ИТХ-д хүргүүлэхийг холбогдох хүмүүст даалгав.
  8.  Сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэлэлцэн 101 заалттайгаар хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд үр дүнг 2023 оны жилийн эцсийн хуралдаанд тайлагнахыг Засаг даргад үүрэг болгов.
  9.  Сумын 2023 оны төсвийн төслийг хэлэлцээд орон нутгийн 2023 оны төсвийг 22.680.743.2 мян.төг байхаар баталсан бөгөөд үүнээс орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалтыг 5.586.740.7 мян.төг, сумын төсвөөс 2023 онд аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 1.993.826.5 мян.төгрөг байхаар батлав.
  10.  Сумын ИТХ-ын 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд 92.8% буюу бүрэн хэрэгжсэн байна гэж дүгнэв.
  11.  Хурлын хороо байгуулж, хорооны үйл ажиллагааны журам батлах тухай сумын ИТХ-ын 2022 оны 5/2 тогтоолын хоёрдугаар хавсралтад өөрчлөлт оруулж төлөөлөгчийн бүрэн эрх нь баталгаажсан нэг төлөөлөгчийг нийгмийн бодлогын хороонд нэмж оруулахаар болж тогтоолд өөрчлөлт оруулав.
  12.  Хурлын төлөөлөгчөөс гаргасан хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэн зөвлөлийн ажиллах журмын дагуу ИТХ-ын 2023 оны 1-р улирлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж хуралд оролцсон төлөөлөгчдийн 100%-ийн саналаар хойшиллоо.
  13. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал авах тухай хэлэлцээд хүсэлт ирүүлсэн хоёр ААН-ийн төлөөлийн хуралд оролцуулан мэдээллийг сонсон тус газар нь булаг шандын эх, тэр хавьд хэд хэдэн айлын өвөлжөө байдаг бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэж хурлын төлөөлөгчид үзэн дэмжих боломжгүй гэж шийдвэрлэв.
  14. “Говийн ирээдүй” ОНӨААТҮГ-ын бүтэц орон тоог батлах тухай хэлэлцэн тус байгууллагын дүрмийг одоо мөрдөгдөж байгаа хууль дүрэм журманд нийцүүлэн шинэчлэн батлах шаардлагатай гэж үзэн ИТХ-ын 2023 оны 1-р улирлын хуралдаанаар дүрэм, бүтэц орон тоог хуралд оруулан батлуулахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо. Мөн 2023 оны зорилт зорилго, орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэхийн төлөө бүгд хичээн ажиллах, төсвийн ерөнхий болон шууд захирагч нарт төсвийн сахилга батыг чанд мөрдөн өр авлага үүсгэхгүй байх, хэмнэлтийн хуулийг мөрдөн ажиллах, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдээ иргэдэд хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжүүлж байх талаар үүрэг чиглэл өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%