ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2022-12-12

Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр ЗДТГ-ын “Хүндэтгэлийн өргөө”-нд зохион байгуулагдлаа.
Ёслолд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Буманбуян нар оролцож ёслолын үйл ажиллагааг нээж аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн шагнагдсан иргэдэд баяр хүргэж үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 223 дугаар зарлиг:
Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” буюу 11-р сарын 26-ны өдрийг тохиолдуулан Төв аймгийн эдийн засаг, нийгэм, боловсрол, хөдөө аж ахуйн салбар, төрийн албанд хүч хөдөлмөрөө дайчлан олон жил, үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеийг өөрийн арга туршлагаар залгамжлан хүмүүжүүлж байгаа дараах иргэдийг шагнагдсан байна. Үүнд:-
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН
ТУГИЙН ОДОН”-ООР
1.Чойдоржийн Чимэддаваа /Зуунмод сумын ахмад настан/
2. Ойдовын Даваа /УБЦТС ТӨХК-ны ашиглалт засварын Зуунмод төвийн ахмад ажилтан/
3.Лхагвацэндийн Жаргалсайхан /Төв аймаг дахь Төрийн Аудитын газрын ахлах аудитор/
4.Балдангийн Зэсэм /Алтанбулаг сумын ахмад настан/
“ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ ОДОН”-ООР
1.Содномбалжирын Баясгалан /Зуунмод сумын 5-р багийн ахмад настан/
2.Дангаасүрэнгийн Пүрэвдаваа /Төв аймгийн ШШГГ-ын ээлжийн дарга/
“АЛТАН ГАДАС ОДОН”-ГООР
1.Рагчаагийн Рэнцэндорж /Цээл сумын ахмад настан/
2.Бадарчийн Шагдарсүрэн /Зуунмод сумын ахмад настан/
3.Цэрэндагвын Гүенбаатар /Борнуур сумын ЕБС-ийн багш/
4.Дэндэвийн Хишигчулуун /Зуунмод сумын ахмад настан/
5.Баатарын Цогзолмаа /Зуунмод сумын ахмад настан/
6.Цэндсүрэнгийн Хорлоо /Зуунмод сумын ахмад настан/
7.Сосорбарамын Мөнхөө /УБЦТС ТӨХК-ны ашиглалт засварын Зуунмод төвийн ХАБ-ын инженер/
8.Эрдэнийн Очирбат /Баянцогт сумын 3-р багийн өндөр настан/
9.Сугаржавын Баярсайхан /Зуунмод сумын 2-р багийн иргэн/
10.Гэлэнхүүгийн Алтанцэцэг /Зуунмод сумын иргэн, Аймгийн Цагдаагийн Газрын тогооч/
11.Бадамжавын Цогзолмаа /Аймгийн ХХҮГ-ын Алтанбулаг сум хариуцсан мэргэжилтэн/
12.Ядамсүрэнгийн Бат-Ундрал /Аймгийн ХХҮГ-ын Сүмбэр сум хариуцсан мэргэжилтэн
13.Сүрэнхорлоогийн Ганчимэг /Аймгийн ХХААГ-ын газар тариалангийн албаны дарга/
14.Агваандоржийн Оюун /Зуунмод сумын “Бяцхан найзууд” цэцэрлэгийн эрхлэгч/
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар
1.Доржийн Нарантуяа /Зуунмод сумын Хот тохижуулах газрын үйлчлэгч/
2.Готовын Баатарсуурь /УБЦТС ТӨХК-ны ашиглалт завсарын Зуунмод төвийн нийтлэг үйлчилгээний жолооч/
3.Жаргалын Энхцэцэг /Зуунмод сумын ахмад настан/
4.Эрдэнэбатын Жарангэрэл /Төв аймгийн TBS телевизийн захирал/
5.Лхасүрэнгийн Цогтсайхан /Цээл сумын ахмад настан/
6.Ням-Осорын Мөнхсайхан /Цээл сумын ахмад настан/
7.Хишигжаргалын Батжаргал /Батсүмбэр сумын “Бүжинхэн цэцэрлэг”-ийн эрхлэгч/
8.Барын Мөнхзаяа /Зуунмод сумын Хот тохижуулах газрын нягтлан бодогч/
9.Чойдашийн Цагаан /Санхүү хяналт, аудитын албаны улсын байцаагч/
10.Сандагийн Далайчулуу /Эрдэнэсант сумын Трактор комбайны жолооч/
11.Александрын Амарбаясгалан /Архуст сумын ЗДТГ-ын дарга
“Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”
цол тэмдэгээр
1.Энхбатын Хүдэрбат /Эрдэнэсант сумын Дөлгөөн Батхаан ХХК-ны трактор комбайны жолооч/
Олон жилийн нөр их хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэдэдээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон одон медалиар шагнагдсан иргэд та бүхэндээ эрүүл энх аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.
 
                                                                                     АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 40
1 / 3%
3 / 8%
21 / 53%
1 / 3%
14 / 35%