Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ЕБС, цэцэрлэгийн орчинд анхааруулах тэмдэглэгээ байршууллаа.
Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1,7 сая төгрөгийн санхүүжилтээр 2 сургууль, 2 цэцэрлэгийн эрсдэл өндөртэй 4 байршилд анхааруулах самбар, тусгаарлах тюмб байршуулах ажлыг зохион байгууллаа.