Төв аймгийн ИТХ-ын 2022 оны 10-р сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Зуунмод сумын харъяат Жигжидийн Батжаргалд “Хүндэт иргэн” цол олгохоор шийдвэрлэжээ.
Шагналыг Төв аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр гардууллаа.
Ж.Батжаргал нь Төв аймгийн ИТХ-ын хуралд иргэд, олон түмний итгэлийг хүлээн 5 удаа сонгогдож, 2002-2012 онуудад Төв аймгийн ИТХ-ын дарга, 2016-2020 онуудад Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд төрийн албаны анхан шатнаас Улсын Их Хуралд сонгогдох хугацаанд аймаг, орон нутгаа удирдаж, эдийн засаг нийгмийн бүхий л салбарыг хөгжүүлэх зорилтыг оновчтой тодорхойлон, хөгжлийн бодлогын томоохон баримт бичгүүдэд тусган боловсруулж, хэрэгжүүлсэнээр хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлүүд тогтмол өсч, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр тодорхой үр дүнд хүргэн, урлаг, спорт, нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагааны түвшинг ахиулсан нь улсын хэмжээнд “Шилдэг аймаг”-аар шалгарсан амжилт үзүүлж байсан юм.
Түүний аймгийнхаа хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Төв аймгийн “Хүндэт иргэн” цол хүртээж, энгэрийн тэмдэг, хүндэтгэл, мөнгөн шагналаар шагналаа.