Төсвийн талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, төсвийн ил тод байдлыг сайжруулах, төсөв, санхүүгийн талаар ойлгомжтой мэдээллийг ард иргэдэд өгөх зорилгоор анх удаа төсвийн төслөө иргэд олон нийтэд нээлттэй танилцуулж, төсөвт тусгах иргэдийн санал хүсэлтийг авч, эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд, ажил олгогчидтойгоо хамтарсан олон нийтийн хэлэлцүүлгийг Аймгийн ИТХ-ын “Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо”-ноос санаачлан зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт:



Нээлттэй хэлэлцүүлгийн хүрээнд аймгийн 2023 оны төсвийн төслийн талаарх мэдээллийг төв аймгийн ИТХ-ын tov.khural.mn цахим сайтад байршуулан иргэдээс санал авч байгаа юм.
Иргэдээс төсвийн төсөлтэй холбогдуулан цахимаар болон бичгээр ирүүлсэн санал, асуултыг ангилан танилцуулж, нэгдгэн хурлын хуралдаанд танилцуулахаар “Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо” ажиллаж байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 13-р хуралдаанаар аймгийн 2023 оны төсвийг хэлэлцэн батлах юм.