Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, WORLD FESTIVAL-д Төв аймгийн өсвөр үеийн баг, тамирчид амжилттай оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ. Төв аймгийн БТСГ-ын өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Мишээл бага насны цагаан бүсний ангилалд Алтан медаль хүртсэн бол С.Очиртуяа дунд насны шар бүсний ангилалд шагналт 5 дугаар байрт шалгарсан байна. Мөн Баянчандмань сумын “Чандмань Оргил” дэвжээний багш, дасгалжуулагч, ОУХМ Э.Доржпүрэвээр ахлуулсан “Чандмань оргил” дэвжээ энэ удаагийн тэмцээнд гурван тамирчинтай оролцож, залуучуудын насны эмэгтэй 63 кг жинд Д.Номин Алтан медаль, 57 кг жинд Ч.Урангуа Хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. ДАШТ-нд амжилттай оролцсон баг, тамирчдад баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөө