ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“КЕРАМИК”-ИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНД 5 УРАН БҮТЭЭЛЧИЙН 40 ГАРУЙ БҮТЭЭЛ ДЭЛГЭГДСЭН БАЙНА

2022-11-25

“Соёлын бүтээлч сар” 3 дахь 7 хоног “Соёлын үйлдвэрлэл”-ийн хүрээнд Төв аймгийн Соёл урлагийн газар, Монголын урчуудын эвлэлийн Төв аймаг дахь салбар хамтран “Керамик”-ийн бүтээлийн үзэсгэлэнг Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит аймгийн Нийтийн номын санд дэлгэж, нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ц.Буманбуян нар оролцож, “Керамик” урлаачидтай уулзан, санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр бүтээл урлаачдын зүгээс “Социализмын үед Төв аймагт Керамикийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж, төрөл бүрийн бэлэг дурсгал болон ахуйн хэрэгцээний олон нэр, төрлийн бүтээгдэхүүн гаргадаг, өөрийн лабораторитай, өөрсдөө шавраа боловсруулдаг байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Керамик урлал ерөнхийдөө зогсонги байдалд орсон. Одоо энэхүү урлалыг хөгжүүлэх, залуу үедээ өвлүүлэн үлдээхэд анхаарах болсон тухай хэлж байсан юм. Харин аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар керамик бүтээл урлах, хүүхэд, залуусыг сургах сургалтын баазыг шийдвэрлэж, тоног төхөөрөмжөөр хангана гэдгээ илэрхийллээ. Үзэсгэлэн энэ сарын 18-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%