УВС АЙМГИЙН САГИЛ СУМЫН ИТХ-ЫН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТЭЙ ТАНИЛЦАХ, ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Увс аймгийн Сагил сумын ИТХ-ын зочид Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Ажлын албаны дарга Д.Бямбаа болон Увс аймгийн Сагил сумын ИТХ-ын Төлөөлөгчид оролцлоо.
Тус уулзалтаар талууд хоорондын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын ИТХ-ын хэмжээнд төлөөлөгчид харилцан туршлага солилцох чиглэлээр тус тус санал солилцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА