Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороо, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн оролцъё, төлөөлье “Хариуцлагатай сонгогч" оролцооны сургалтад хамрагдсан ахлах ангийн сурагчид Эрдэнэбулган сумын лаборатори I сургуулийн 11, 12-р ангийн сурагчдад өөрсдийн сурсан мэдлэгийн хүрээнд 3 модуль 9 бүлэг хичээлээр сонгууль гэж юу вэ, сонгуулийн ач холбогдол, сонгуульд оролцохын чухлыг ойлгох, сонгуулийн үндсэн зарчмуудын талаар ерөнхий мэдээлэл өгч, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай чадварыг эзэмшүүлэх, сонгуульд хариуцлагатайгаар сонголт хийх талаар сургалтыг 09-нд зохион байгууллаа. Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн СЕХ-ны сургагч багш Н.Батсайхан арга зүйн зөвлөгөө өглөө.