Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 9 дүгээр хуралдаанаар Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгчөөр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Энхтайван нарыг сонгож, аймгийн Засаг даргаар томилуулахаар Ванчингийн Мөнхбатыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.