“Дотуур байрны суралцагчийн эрх,хамгаалал аюулгүй байдал” сэдэвт зөвлөгөөнд боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал сэдвээр мэлээлэл хийж хамтран ажиллаж байна. Энэхүү арга хэмжээнд аймгийн ГХУСАСЗ-ийн дарга бөгөөд ИТХ-ын дарга Б.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат, Цагдаагийн газрын дарга А.Лхагвадорж, ГБХЗХГ-ын дарга Б.Болормаа, Архангай аймаг дахь ХЭК-ын референт С.Мөнгөнзаяа, ЭМГ, ЕБС-ийн удирдлага, 21 дотуур байрны 30 багш нийт 90 гаруй хүн оролцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга хэлэхдээ дотуур байранд сууж байгаа хүүхдүүд нь өөртөө хэрэгтэй зүйлсээ хэлж чадахгүй, айж ичдэг асуудлаас болж сургууль, эцэг эхчүүдтэйгээ ойлголцож чаддаггүй асуудал гардгийг үгүйсгэхгүй. Иймд байрны багш нар хүүхэдтэй аав ээж нь мэт харьцаж, хүүхэд бүрийг сайн сонсож, ойлгох нь чухал гэдгийг хэллээ.