“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА” АЯНЫ ХҮРЭЭНД ШАРЫН ГОЛ СУМЫН 17 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ 7 АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус цэцэрлэгийн нийт хүүхдүүдийн гэр бүлийн дэлгэрэнгүй судалгааг гаргаж “ ЭРСДЭЛТ НӨХЦӨЛ БАЙДАЛД АМЬДАРЧ БАЙГАА ХҮҮХДИЙГ ИЛРҮҮЛЭХ АЖИГЛАХ“ судалгааг хийсэн.
”ХҮҮХЭД ХАМГААС ЭРХЭМ” аяны хүрээнд ахлах, бэлтгэл бүлгийн нийт 106 хүүхдүүдтэй “Би-Миний гэр бүл” сэдэвт ярилцлага зохион байгуулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цэцэрлэгийн эмч, бүлгийн багш нар хамтран асаргаа сувилгаа массаж хийж, сурч боловсрох эрхийг нь дэмжин ажиллаж байна.
Хүүхдийн хоол хүнсний аюулгүй орчинг ханган ажиллах зорилгоор “Багачуудын зоог -2022” аяныг 14 хоног зохион байуулж 6 бүлгийн 24 эцэг эх асрамжлагч нарт хоолны амталгаа явуулсан.
Цэцэрлэгийн 147 хүүхдэд өсөлт хөгжлийн судалгааг хийж жингийн илүүдэл болон жингийн алдагдлыг тооцож эрсдлээс сэргийлнэ.
Тус цэцэрлэгийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ВИТАМИНЖУУЛАЛТЫН АЯН” –г зохион байгуулсан байна.
Хүүхэд сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэх зорилгоор бүлгийн эцэг эхчүүдтэй хамтран сандлын бүрээсийг тус тус анги бүр хийж эхэлж байна.
Цагдаагийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан байцаагчтай хамтран “Хүүхдийн эрх, эцэг эхийн үүрэг” сэдэвтэй сургалтыг цэцэрлэгийн эцэг эхчүүдэд явуулахаар төлөвлөсөн байна.