ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СОЁЛЫН ТӨВ “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-10-31

СОЁЛЫН ТӨВ “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      Олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ, үзвэр, үйлчилгээний өмнө үйлчлүүлэгчдэд “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА” уриаг хэлж, Хүүхдийн эрхийн тухай хуулийг сурталчлан таниулах ажлыг эхлүүлсэн.

      ”ЭРҮҮЛ ЭЭЖ ААВ- ЭЛЭГ БҮТЭН ГЭРЭЛ БҮЛ" уриан дор сумын ЭМТ-тэй хамтран байгууллагын ажилтан албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо, шинжилгээнд хамруулан 6 ажилтанг өдрийн эмчилгээнд хамруулж, 1 ажилтанг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.

      ”ЭРҮҮЛ ХҮҮХЭД” арга хэмжээг зохион байгуулж тус байгууллагын эцэг эхийн зөвлөл, удирдлагын дэмжлэгтэйгээр албан хаагчдын 10 хүүхдийг эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээ, хүүхдийн эмч, шүдний эмчийн үзлэгт хамруулсан. Мэргэжлийн эмч нар цаашид нарийн шинжилгээ өгч эмчлүүлэх шаардлагатай 4 хүүхдийн асран хамгаалагчид мэдэгдэж зөвлөгөө өгсөн.
       ХҮҮХДҮҮДЭЭ СОНСОЦГООЁ” өдөрлөг арга хэмжээний хүрээнд байгууллагын ажилчид хүүхдүүдийнхээ хамт нэг өдрийг хөгжилдөн өнгөрүүлсэн.
Халуун чацарганатай өглөөний цайны цагаар хүүхдүүд хоорондоо танилцсан.
• Бүжгийн багшаар бүжиг заалгаж хийсэн бүжиг сонирхолтой бас хурдан сурсан.
• тус байгууллагын даргатай албан хаагчдын хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, харилцан яриа өрнүүлсэн.
• Ээжүүдийнхээ хамт идсэн үдийн хоол хамгийн амттай байлаа.
• Албан хаагчдын хүүхдүүдийг 2 багт хуваагдан “Хөгжилтэй буухиа” тэмцээнээр өрсөлдөж, алжаал тайлан хөгжилдсөн.
• Хүүхэд багачуудын хамгийн их үзэх дуртай ”Маша Миша” цувралыг хамтдаа үзэж, Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцах зэрэг олон сонирхолтой үйл явдал өрнүүлж, уг өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан.
      “ЭЕРЭГ ХАНДЛАГА, ЭЕРЭГ СЭТГЭХҮЙ, EQ” сургалтад ЕБ-ын 2 дугаар сургуулийн 22 сурагчийг урьж Эртэч-Дархан клубын эрч хүчтэй эерэг залуу багш нарын EQ түвшин тогтоох буюу EQ таны амьдралд хэрхэн нөлөөлөх түүнийг хэрхэн нэмэгдүүлэх тухай сургалтанд хамруулсан.
       “НАМРЫН УНШЛАГА” буюу “УНШИХ БҮРТ УХААН ТЭЛНЭ”арга хэмжээний хүрээнд ЕБ-ын 2 дугаар сургуулийн номонд дуртай идэвхитэн сурагчид нэгдэн, номын сантай танилцуулан, уншигчийн кар нээлгэж, сонирхсон номоо унших боломжийг бүрдүүлэн, номын сан дахь номнуудыг төрөлжүүлэн хүүхэд багачуудад хүргэж байна.
       
        ӨГӨХ НЬ АВАХААСАА ИЛҮҮ” хандивын арга хэмжээг зохион байгуулж өөрт хэрэглэгдэхгүй бусдад хэрэгтэй дулаан гутал, хувцас, эд зүйлс, хичээлийн хэрэгсэл зэргээ хандивлах аяныг өрнүүлж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 75
2 / 3%
3 / 4%
45 / 60%
1 / 1%
24 / 32%