Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн тэргүүтэй тус аймгийн төлөөлөгчид энэ сарын 10-15-ны өдрүүдэд БНСВУ-ын Хоа Бинь мужид ажиллаж, мужийн Ардын зөвлөл, Намын хороо, Ардын хорооны удирдлагатай уулзан орон нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, ирэх жилүүдэд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов.
Төв аймаг 2018 онд Вьетнамын Хоа Бинь мужтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд 2019 онд Хөдөө аж ахуй, соёл урлаг, аялал жуулчлал, боловсролын чиглэлээр хамтран ажиллах тухай 3 санамж бичгийг нэмж байгуулсан билээ.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Хоа Бинь мужийн Усан цахилгаан станц, Аж үйлдвэрийн болон аялал жуулчлалын бүсийн үйл ажиллагаатай танилцав.