Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Хүнсний хангамж-Аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, аймгийн 2022 оны "Ногоон хөгжил Баялаг бүтээгчдийг дэмжих" жилийн хүрээнд зохион байгуулсан "Нэг сум-Нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаанд 27 сумын 254 үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн 250 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж, нийт 2 тэрбум 200 сая төгрөгийн борлуулалт хийлээ.