Төв аймгийн болон сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхжуулах зүүн бүсийн сургалтыг Баяндэлгэр суманд зохион байгууллаа.
Сургалтад Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Эрдэнэ, Архуст, Баянжаргалан, Баян сумдын нийт нийт 56 албан хаагчид хамрагдлаа.
Энэхүү сургалт нь гэмт хэрэг зөрчлийн нийгмийн хор аюулыг олон нийтэд таниулах ажлыг тасралтгүй явуулах, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “Хамтарсан баг”-ийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хохирогчдод үзүүлдэг үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилготой юм.