Аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Хутаг-Өндөр, Баян-Агт, Сайхан суманд ажиллалаа.
Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат сумдын төр төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ажлын хэсэг сумдын ИТХ-ын үйл ажиллагаа, ГХУСАЗСЗ-ийн хэрэгжүүлж буй ажлын хүрээнд арга зүйн зөвлөгөө өгч, байгууллагуудын уялдаа холбоог хангаж, ГХУСА-ыг эрчимжүүлж ажиллах чиглэл өглөө.
Мөн сумдын иргэд, хөдөлмөрчид, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулан аймаг, орон нутгаас хэрэгжүүлж байгаа болон хийхээр төлөвлөж буй ажлууд, аймгийн ИТХ-аас баталсан бодлого, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж, орон нутагт тулгамдаж буй асуудлаар иргэд, төрийн албан хаагчдын санал бодлыг сонслоо.