ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭН ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ.

2022-09-09

        Жил бүрийн 9 сарын 10-ны өдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиодог билээ. Булган аймгийн удирдлага болон хэлмэгдэгсдийн үр хүүхдийн төлөөлөл Булган суманд байдаг хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөлөө.
       Энэ жил Цагаатгаж ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ирүүлсэн чиглэлийн дагуу хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, төрийн албан хаагч, иргэдэд “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт, дүгнэлт, сургамж” сэдэвт сургалтыг хийж байна. Хэлмэгдүүлэлттэй холбоотой номын үзэсгэлэн, зохион бичлэг, гар зургийн уралдаан, хэлмэгдэгсдийн үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэх зэрэг ажлыг сум бүр зохион байгуулж байгаагийн дээр “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ногоон төгөл бий болгож эхэлж байгаа юм.
       Булган аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу аймгийн хэмжээнд 400 гаруй иргэн нөхөх олговор авчээ. Мөн уг хуульд 2018 онд оруулсан өөрчлөлтийн дагуу хэлмэгдэгсдийн эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40-80 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор заасны дагуу материал бүрдүүлэн, шүүхийн шийдвэр гарсан иргэдийн 59,2 хувь нь нөхөх олговор авсан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%