Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хорооноос “Төрийн албан хаагч, иргэд хоорондын харилцаа хандлага, хамтын ажиллагааг сайжруулах нь” сургалтыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, 1-24 дүгээр хороод, “Хүний нөөцийн судлагааны үндэсний төв”-ийн захирал Г.Тэгшбүрэнтэй хамтран нийт 500 гаруй албан хаагчдад зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нээж хэлсэн үгэндээ, “Нийт албан хаагчдад тус сургалтад идэвх санаачлагатай хамрагдаж буйд талархал дэвшүүлээд, энэхүү сургалт нь төрийн албан хаагчдад ёс зүй, ур чадвар, харилцаа хандлага, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, мэдлэг мэдээллийг өгөх төр, иргэний харилцааг сайжруулж хамтын ажиллагаа үр өгөөжтэй болоход чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
Мөн Ёс зүй, өргөдлийн хорооны дарга Б.Дэлгэрбат хурлын хорооны эрхлэх асуудлын талаар мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Зөвлөлийн гишүүд, Хурлын Ажлын алба болон Засаг даргын Тамгын ажилтан албан хаагчид, хороодын Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч ба сайн иргэдийн зөвлөлийн ахлагч, гишүүд, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцлоо.
Хурлын Ажлын алба