ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДҮҮРГИЙН АЖ АХУЙ НЭГЖИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-11-04

           Өнөөдөр /2022.11.04/ Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн хүрээнд дүүргийн аж ахуй нэгж байгууллагын төлөөлөлтэй ажил хэрэгч өглөөний уулзалтыг зохион байгууллаа.

           Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулсан уг уулзалтад Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Д.Отгонбаатар, дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн И.Даваадорж, дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Жижиг дунд, үйлдвэрийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяр, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Бямбаа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

         Өглөөний ажил хэрэгч уулзалтад дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн 30 орчим төлөөлөл оролцсон юм. Төр хувийн хэвшил хамтран ажиллах, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зэрэг асуудлаар дүүргийн удирдлагууд, үйлдвэрлэл эрхлэгчид санал солилцлоо.

         Уулзалтын үеэр дүүргийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хамтран ажилласан аж ахуй нэгжүүдэд “Талархал” гардуулсан юм.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%